“Ювентус” талбайдаа “Барселона”-г буулгаж авлаа

“Ювентус” талбайдаа “Барселона”-г буулгаж авлаа

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн ¼ шигшээн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Италийн нэр төрийг хамгаалж үлдээд буй “Ювентус” клуб Испанийн алдарт “Барселона”-тай учраа таарсан. Эхний тоглолт Италид болсон юм. Тэгвэл “Ювентус” талбайдаа Каталаны багийг 3:0-ээр буулгаж авч, ямархуу хүчирхэг байгаагаа харууллаа.

“Барселона”-д хоёр гуравхан л гоол оруулах өндөр магадлалтай боломж гарсан. Гэвч Буффоныг давж гарсангүй. Тоглолтын 7, 22 дахь минутад Пабло Дибала хоёрыг оруулж, дубль хийсэн. Тэгвэл 55 дахь минутад Кьеллини булангаас дамжуулсан бөмбөгийг мөргөж гоолдсоноор багтаа ялалт авчирсан юм.

Шөвгийн 16-д “Барселона” клуб “ПСЖ”-гийн талбайд 4:0-ээр хожигдсон. Харин талбайдаа 6:1-ээр хожиж, шөвгийн наймд шалгарсан билээ. Энэ удаад ч гэсэн тэрхүү гайхалтай тоглолтыг фанатууд хүлээж, найдаж байгаа нь ойлгомжтой. Хариу тоглолтын дараа аль баг нь хагас шигшээд шалгарахыг бид харна. Гэхдээ Италийн багуудын, тэр дундаа “Ювентус”-ын хамгаалалт арай өөр төвшнийх учраас Турин хотын багийг дараагийн шатанд шалгарсанд тооцоход болохгүй юм алга.

Өнгөрсөн шөнө “Боруссия Дортмунд” болон “Монако” клубын тоглолт болох байсан ч хойшилсон. Өнөө шөнө 00:45 минутаас болно. Мөн 02:45 цагаас “Байерн Мюнхэн” болон “Реал Мадрид”, “Аттлетико Мадрид” болон “Лестер” клубын тоглолт болох билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.