Мбаппе “Боруссия Дортмунд”-ын талбайд шоу үзүүлж, “Монако” хожлоо

Мбаппе “Боруссия Дортмунд”-ын талбайд шоу үзүүлж, “Монако” хожлоо

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн  ¼ шатны эхний тоглолтууд өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө. Энэ шатанд учраа таарсан Германы “Боруссия Дортмунд” клуб өнгөрсөн шөнө талбайдаа Францын “Монако” клубыг хүлээж авч, 2:3-аар хожигдлоо.  Ингэснээр хариу тоглолт тэдний хувьд хүнд болж байна. Зайлшгүй хоёр гоолын зөрүүгээр хожиж байж шөвгийн дөрөвт шалгарна.

Энэ удаагийн тоглолтын 19 дэх минутад Мбаппе гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Бендер 35 дахь минутад өөрийнхөө хаалганд гоолдож, “Монако”-гийн тэргүүллийг баталгаажуулсан юм. Харин 57 дахь минутад Усман Дембеле гоолдож, тооны харьцааг ойртуулсан. Гэвч 79 дэх минутад өнөөх Мбаппе дахин гоолдож, жинхэнэ утгаараа түүний шоу цаг болгосон юм. Уг нь 84 дэх минутад Кагава тооны харьцааг ойртуулсан ч “Боруссия Дортмунд” хожигдлоос аврагдсангүй.

Аваргуудын лигийн ¼ шигшээн эхний тоглолтуудын бичлэг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.