Аваргуудын лигийн ¼ шигшээн эхний тоглолтууд болсон билээ. Өнгөрсөн шөнө Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб талбайдаа Испанийн “Реал Мадрид” клубыг хүлээж авсан. Хоёр баг Европын тавцанд 25 дахь удаагаа таарч тоглосон нь энэ. Тэгвэл энэ удаагийн тоглолтод зочин баг болох “Реал Мадрид” хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор буулгаж авлаа.
Ингэснээр хариу тоглолтод том давуу талтай тоглохоор болж байгаа юм. Тоглолтын 25 дахь минутад Артуро Видаль гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 45 дахь минутад тэрбээр торгуулийн цохилт цохисон ч “шувуу буудсан” юм. Харин хоёрдугаар үед бүх зүйл эсрэгээрээ эргэж, “Реал” гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Роналдо 47 дахь минутад энэ улирлын Аваргуудын лигийн 3 дахь гоолоо оруулсан.
Түүний дараа Хави Мартинес Роналдо дээр гуравхан минутын зайтай хоёр алдаа гаргаснаар 61 дэх минутад улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн юм. Улмаар 77 дахь минутад Роналдо дахин нэг гоол оруулж, дубль хийснээр багтаа ялалт авчирсан билээ. Хоёрдугаар үе тэр чигтээ Роналдогийн гайхалтай тоглолтын үр дүн байлаа. Хариу тоглолт ирэх долоо хоногийн мягмар гарагийн шөнө боллоо. Тэр тоглолтыг “Реал” талбайдаа хийх учраас маш том давуу талтай болох юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.