Английн “Арсенал” клубын дасгалжуулагч Арсен Венгер ирэх зуны солилцоо наймааны цонхоор тун ч идэвхтэй ажиллахаар төлөвлөж байгаа ажээ. Mirror-ын мэдээлж байгаагаар Венгер ирэх зуны солилцооны цонхоор багийн бүрэлдэхүүнийг бэхжүүлэхэд зориулж 200 сая фунт /235 сая евро/ зарцуулахаар төлөвлөжээ.
Мөн багийн тоглогчдоос Месут Өзил, Жек Уилшер, Алекс Окслейд-Чемберлен, Оливье Жиру, Давид Оспина болон Лукас Перес нарыг зарах аж. Алексис Санчесын хувьд дахиад нэг жил багт үлдэх боломжтой учраас одоохондоо асуудал яригдаагүй байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Арсенал” ирэх зун Пикфорд (Сандерленд), Батлэнд (Сток Сити), Тирни болон Дембеле (Хоёул-Селтик), Заа (Кристал Палас), мөн Ляказетт (Лион) нарыг авахаар сонирхож байгаа ажээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.