“Монголиа Опен-2017” Солонгосын баг 16 тамирчнаа оролцуулна

“Монголиа Опен-2017” Солонгосын баг 16 тамирчнаа оролцуулна

“Монголиа Опен-2017” ОУТ-д оролцох гадаадын орнуудаас БНСУ-ын баг тамирчид хамгийн түрүүнд мэдүүлэгээ ирүүлээд байна.

Өмнөд Солонгосоос эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Хам Чеол-Гьюн, Ян Кьюн-Йоп, 61 кг-д Чой Жэ-Мин, 70 кг-д Хан Дэ-Жил, 74 кг-д Жеон Си-Хван, эмэгтэйчүүдийн 48 кг-д Сон Сэ-Рёон, 58 кг-д Чой Йон-Ву, 60 кг-д Хон Хан-Рэ, Ли Жи-Сёон, 63 кг-д Хё Жёон-Ин гэсэн 19-24 насны залуучууд Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.

Эднээс хамгийн туршлагатай бөх нь 2007 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Хон Хан Рэ юм. Гуулин улсын багийн ахлагчаар Ли Сеун Нам, ахлах дасгалжуулагчаар На Сун-Ин, эрэгтэйчүүдийн дасгалжуулагчаар Шин Хьюк-Хо, эмэгтэйчүүдийн дасгалжуулагчаар Юү Бэ-Хи, эмчээр Пак Юү-Кво, хэвлэлийн ажилтнаар Кан Сук-Хун нар ажиллах ажээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.