“Тоттенхэм” ээлжит хожлоо авлаа

“Тоттенхэм” ээлжит хожлоо авлаа

Английн премьер лигийн 33 дугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй “Тоттенхэм” клуб талбайдаа “Борнмут”-ыг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 71 оноотой болж, тэргүүлэгч “Челси”-гээс 4 онооны дутуу болж ирлээ.

Тоглолтын 16 дахь минутад Дембеле тооны харьцааг нээсэн. Улмаар 19 дэх минутад Сон Хын Мин улирлын 12 дахь гоолоо оруулсан. Тэгвэл 48 дахь минутад Харри Кейн энэ улирлын премьер лигийн 20 дахь гоолоо шигтгэсэн юм. Ингээд дуусаагүй 90 дэх минутад Янссен гүйцээж, багийнхаа хожлыг улам баталгаажуулжээ.

Өнөөдөр “Челси” клуб “Манчестер Юнайтед”-тай тоглоно. Оноо алдах магадлал өндөртэй. Тийм болохоор “Тоттенхэм”-д түрүүлэх ч боломж байсан хэвээр байна.

Бусад тоглолтын үр дүн

Сандерланд 2-2 Вест Хэм

Сток Сити 3-1 Халл

Эвертон 3-1 Бөрнли

Кристал Палас 2-2 Лестер

Уотфорд 1-0 Соунси

Саутгемптон 0-3 Манчестер Сити

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.