Португал финалд үлдлээ

Португал финалд үлдлээ

Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Сүүлийн жилүүдэд томоохон тэмцээнд тогтмол шөвгийн найм, хагас шигшээд хүрч байгаа Португалын шигшээ баг анх удаа томоохон амжилт үзүүлж буй Уэльсийн шигшээ  багтай тулж, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 2004 оны Европын аваргаас хойш дахин шигшээ тоглолтод шалгарч үлдээд байгаа юм.

Тоглолтын 50 дахь минутад Португалын лидер Роналдо гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 53 дахь минутад Нани нэгийг нэмснээр Португал өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Өнөө шөнө хагас шигшээд Франц, Германы шигшээ багууд тулна. Аль хожсон нь Португалтай цом булаалдах юм.

Тоглолтын тойм бичлэгийг энд дарж үзнэ үү

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.