Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 онд Орост болох билээ. Тэгвэл шигшээ багуудын дэлхийн аваргын урьдчилсан шатны ээлжит тоглолтууд удахгүй болно. Энэхүү тоглолтын өмнө багууд бэлтгэлээ шалгаж, нөхөрсөг тоглолт хийсээр байна.
Өнгөрсөн шөнө Италийн шигшээ баг Өмнөд Америкийн бүсийн шилдэг багийн нэг Уругвайг талбайдаа хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 7 дахь минутад Уругвайгаас Хименес авто гоол оруулж, тооны харьцааг нээсэн. Улмаар Эдер 82, Де Росси 90 дэх минутад гоолджээ.
Уругвайн бүрэлдэхүүнд Кавани, Луис Суарес тэргүүтэй шилдгүүд нь оролцоогүй нь ийн хожигдоход, гоол оруулж чадаагүйд нөлөөлсөн гэхэд болно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.