Мхитарян “Боруссия Дортмунд”-тай гэрээгээ шинэчлэхгүй

Мхитарян “Боруссия Дортмунд”-тай гэрээгээ шинэчлэхгүй

Германы “Боруссия Дортмунд” клубын хагас хамгаалагч Генрих Мхитарян багтайгаа шинэ гэрээ  байгуулж чадахгүй байгаа аж.  Тиймээс энэ зун багаа орхих нь бараг л тодорхой болоод байна. 

“Дөрвөн сарын турш бид  Мхитарянтай  шинэ гэрээ байгуулах хэлэлцээр хийлээ. Харамсалтай нь бидний хэлэлцээр үр дүнд хүрсэнгүй.  Одоо бид түүнийг гэрээгээ дуустал үлдээхээр хичээх болно” хэмээн “Боруссия Дортмунд”-ын Ерөнхий захирал Ханс-Йоахим Ватцке ярьжээ.

Мхитаряны “Боруссия”-тай байгуулсан гэрээ 2017 онд дуусах бөгөөд тэр хүртэл багтаа үлдэхээр болоод байгаа юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.