Өнөөдөр П.Орхон, О.Насанбурмаа нар барилдана

Өнөөдөр П.Орхон, О.Насанбурмаа нар барилдана

Монголчуудын гол найдлаг болоод байгаа чөлөөт бөхийн тамирчдын барилдаан өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр орой 22:00 цагаас эмэгтэй 48, 58, 69 кг-ын жингийн хэсгийн барилдаанууд эхлэх юм. Манайхаас 58 кг-ын жинд П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа нар барилдах учиртай.

Хамгийн сүүлд Японы алдарт бөх Каори Ичог  И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээнд 10:0-ээр ялж, түрүүлэн шуугиан тарьж байсан П.Орхоны хувьд эхний тойрогтоо Болгарын бөх Мими Николоватай барилдахаар оноолт таараад байгаа юм.

Тэгвэл дэлхийн аваргын гурван хүрэл медальт О.Насанбурмаагийн хувьд эхний тойрогтоо Тайванийн бөх Чен Вин Линтэй барилдахаар оноолт таараад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.