Э.Цэндбаатар ялагдаж, боксчид ганц хүрэлтэй Олимпийг дуусгалаа

Э.Цэндбаатар ялагдаж, боксчид ганц хүрэлтэй Олимпийг дуусгалаа

Бразилийн Рио хотноо үргэлжилж байгаа Олимпийн наадмын боксын тэмцээний 56 кг-д өрсөлдсөн Э.Цэндбаатар өчигдөр шөнө хүрэл медалийн төлөөх тулаанаа хийсэн ч ялж чадсангүй. Тэрбээр медалийн төлөөх хариуцлагатай тулаанд АНУ-ын боксчин Шакур Стевенсон тулалдсан ч 3:0-ээр хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ.

Ингэснээр боксын шигшээ багийнхан Риод зургуулаа очоод, нэг хүрэл медальтайгаар тэмцээнээ өндөрлөллөө. Э.Цэндбааатарын хувьд энэ жил 19 настай бөгөөд, анхны олимпийн наадамдаа оролцоод шилдэг наймд үлдэж чадсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.