Риогийн олимпийн сэлүүрт завины уралдаанд оролцож буй Германы шигшээ багийн дасгалжуулагч зам тээврийн осолд орж, нас баржээ. Тодруулбал, Германы сэлүүрт завины шигшээ багийн дасгалжуулагч 35 настай Стефан Хензи өнгөрсөн долоо хоногт Рио де Жанейро хотноо осолд орж толгойдоо хүнд бэртэл авсан байна.
Улмаар шархаа дийлэлгүй өчигдөр таалал төгсчээ. Цагдаагийн газраас мэдэгдсэнээр хэрэг энэ сарын 12-нд гарсан байна. Талийгаач таксинд сууж тамирчдын хотхон руу явж байх үед сууж явсан машин нь жолоодлогогүй болж хана мөргөсөн байна. Энэ ослын дараа тэрээр ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор цагдаагийнхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.