Д.Отгонбаатар Пауэрлифтингийн Азийн аварга боллоо
Пауэрлифтингийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-12-нд Энэтхэг улсын Удапур хотод болсон. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн М.Батмөнх, Б.Гансүх, М.Батбаяр, Ц.Үүрцайх, Д.Отгонбаатар нарын зургаан тамирчин оролцсон.
Тэгвэл Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээний +120 кг жинд Д.Отгонбаатар алтан медаль хүртэж, аварга болжээ. Мөн залуучуудын 59 кг жинд М.Батмөнх хүрэл медаль, насанд хүрэгчидийн 83 кг Б.Гансүх мөнгөн медаль, М.Батбаяр мөнгөн медаль,-120кг жинд Ц.Үүрцайх мөнгөн медаль хүртсэн байна.
Сонирхуулахад энэ сарын 19-26-нд АНУ-ын Техас хотноо болох Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид өнөөдөр Техас хотыг зорилоо. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Х.Энхболд ахлагчтай долоон тамирчин оролцох юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.