"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

Румын улсын Бухарест хотноо зохиогдож буй 1.250,000 ам.долларын шагналын сан бүхий 16 багийн дунд "PGL Masters Bucharest 2026" тэмцээн болж байна.

Тус тэмцээнд "The MongolZ" баг оролцож байгаа өчигдөр Valve-г тэргүүлж байгаа "Vitality" багтай тоглож 0-2 (Inferno 6-13; Cache 3-13; Mirage 0-0) харьцаагаар хожигдлоо. Тэд өмнөх өдөр нь Туркийн "Aurora Gaming" багтай тоглож 2-1 (Inferno 12-16; Nuke 13-2; Dust2 13-9) харьцаагаар хожиж бол нэг хожил, нэг хожигдолтой боллоо.

Тэд өнөөдөр 16:00 цагаас олон улсын "MOUZ" багтай тоглохоор боллоо. Өмнө нь таван удаа таарч тоглоход нэг удаад нь манай залуус хожиж байжээ. Сүүлд хоёр баг "BLAST Open Rotterdam 2026" тэмцээний хэсгийн шатны эхний тоглолт тоглож 2-0 (Nuke 13-11; Inferno 13-3; Mirage 0-0) харьцаагаар хожиж байжээ.

Тус тэмцээний дүрэм нь гурван удаа хожвол шигшээ буюу хасагдах шатанд шалгарах бол гурван удаа хожигдвол тэмцээнээс хасагдах юм.

The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, У.Анарбилэг /cobrazera/, nin9 /Г.Есөнтөмөр/ нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ