Франц хэсгээсээ гарах болзлоо хангалаа

Франц хэсгээсээ гарах болзлоо хангалаа
Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтууд өнгөрсөн шөнөөс эхэллээ.  Тэмцээнийг зохион байгуулагч орон болох Францийн шигшээ баг өнгөрсөн шөнө Албанитай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийж, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, гурав дахь тоглолтоос үл шалтгаалан хэсгээс гарах нь тодорхой боллоо. Хэсгийн гурав дахь тоглолт нэгээр гарах уу үгүй юу гэдгийг шийднэ. 
 
Тоглолтын бүтэн 90 минутын турш Франц хичээсний эцэст хоёр гоол оруулсан. 90 дэх минутад Гризманн тооны харьцааг нээсэн. Улмаар шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Пайет нэгийг нэмж, багтаа гурван оноо авчирлаа. 
 
Тэгвэл нөгөө талд эхний тоглолтдоо хожоод байсан Швейцарийн шигшээ баг Румынтай тулж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр Швейцарийн шигшээ 4 оноотой болж, Францийн араас хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 18 дахь минутад Станку торгуулын цохилтоос гоолдож, Румын тэргүүлж эхэлсэн. Тэгвэл Швейцараас 57 дахь минутад Мехмеди тэнцүүлж, багтаа нэг оноо авчирчээ. 
 
Хэсгийн гурав дахь тоглолт Франц болон Швейцарийн хооронд болно. Хэрвээ Швейцар хожвол хэсгээс нэгээр гарч, Франц хоёроор гарах юм. Харин Франц хожвол нөгөө Румын яаж тоглохоос шалтгаалж хэсгээс хоёроор гарах баг тодорхой болох учиртай. Гэхдээ гуравдугаар байрт бичигдсэн ч хэсгээс гарах боломж байгааг мартаж болохгүй. 
 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.