"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

Румын улсын Бухарест хотноо зохиогдож буй 1.250,000 ам.долларын шагналын сан бүхий 16 багийн дунд "PGL Masters Bucharest 2026" тэмцээн болж байна.

Тус тэмцээнд "The MongolZ" баг оролцож байгаа өчигдөр "MOUZ" багтай тоглож 0-2 (Nuke 11-13; Mirage 9-13; Infeno 0-0) хожигдож нэг хожил, хоёр хожигдолтой боллоо. 

Манай залуус эхний өдөр нь Туркийн "Aurora Gaming" багтай тоглож 2-1 (Inferno 12-16; Nuke 13-2; Dust2 13-9) харьцаагаар хожсон бол дараа өдөр нь Valve-г тэргүүлж байгаа "Vitality" багтай тоглож 0-2 (Inferno 6-13; Cache 3-13; Mirage 0-0) харьцаагаар хожигдсон юм.

Тэд өнөөдөр 22:00 цагаас Бразилийн "Legacy" багтай тоглохоор боллоо. Хоёр баг өмнө нь энэ оны тавдугаар сард болсон ПCS Asia Championships-2026" тэмцээний хасагдах шатны хагас шигшээд үлдэхийн төлөөх тоглолтод 1-2 (Inferno 11-13: Mirage 13-9; Nuke 10-13) харьцаагаар хожигдож байжээ.

The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, У.Анарбилэг /cobrazera/, nin9 /Г.Есөнтөмөр/ нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ