Рассел Уэстбрүүк гэмтэж, Сиксерс цувралыг 2-0 болголоо

Рассел Уэстбрүүк гэмтэж, Сиксерс цувралыг 2-0 болголоо

NBA-ын талбайд эхний шатны цувралын гурван тоглолт боллоо. Дорнод бүсийг тэргүүлсэн Филадельфи 76 талбайдаа Вашингтон Уйзардс багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийж 95-120 харьцаагаар Сиксерс хожиж цувралыг 0-2 болгож тэргүүлж эхэллээ. Цувралын гурав дахь тоглолт энэ сарын 30-ны өглөө Вашингтон Уйзардс багийн талбайд болно.

Тус тоглолтод Бен Симмонс 22 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жоэл Эмбийд 22 оноо, 7 самбар, Тобиас Харрис 19 оноо, 9 самбарыг авчээ. Эсрэг багаас Бредли Бийл 33 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 29 минут тоглож гэмтээд талбайгаас гарчээ. Тэрбээр тоглосон минутадаа 10 оноо, 6 самбар, 11 дамжуулалтыг  гүйцэтгэжээ.

Бусад тоглолтууд
 
Вашингтон Уйзардс 95-102 Филадельфи 76 /0-2 Сиксерс тэргүүлж байгаа/
 
Атланта Хаукс 92-101 Нью-Иорк Никс /1-1 цуврал тэнцсэн/
 
Мемфис Гриззлис 129 - 141 Юта Жазз /1-1 цуврал тэнцсэн/
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.