Рио-2016 зуны Олимпийн наадамд манай улсаас 43 тамирчин оролцож, хоёр медаль хүртсэн билээ. Тэгвэл МҮОХ-ноос Олимпийн наадамд оролцсон тамирчиддаа баяр хүргэж, энгэрийн тэмдэг, дурсгалын зүйл гардууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд тамирчдыг төлөөлж ОУХМ, Олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай, байт харвааны тамирчин Ж.Гантөгс, усанд сэлэлтийн тамирчин Б.Есүй, Б.Дөлгөөн, жүдоч О.Ууганбаатар нар оролцсон юм. Харин дасгалжуулагч нараас буудлагын спортын багш Б.Ундралбат оролцлоо.
Тамирчин, дасгалжуулагч нар энгэрийн тэмдэг, дурсгалын зүйлийг МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар гардуулж өгсөн юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.