Монголын тулаанчид Японы тамирчидтай халз тулалдана

Монголын тулаанчид Японы тамирчидтай халз тулалдана

Монголын тулааны шилдэг тамирчидын холбооны зүгээс жил бүр “MGL-1 fighting championship” тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай  билээ. Тэгвэл  энэ жил Японы алдарт DEEP холбоотой хамтран 7 vs 7 тулааны зохион байгуулахад бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл, Монголын шилдэг 7 тулаанч Японы шилдэг 7 тулаанчтай халз тулах юм.

Хамгийн сонирхолтой нь энэ  дунд эмэгтэй тулаанчдын нэг тулаан багтаж байгаа юм. Тулаанд Монголын чансаатай тамирчид болох Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр нар хүч үзэх юм байна.

Долоогийн эсрэг долоон тулаанч өрсөлдөх энэхүү тэмцээн энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд болох юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.