Болгар А хэсгийг тэргүүлж, Франц ердөө л тэнцлээ

Болгар А хэсгийг тэргүүлж, Франц ердөө л тэнцлээ

2018 оны дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө А хэсгийн гурван тоглолт боллоо. Энэ хэсэгт багтсан хамгийн гэж болохоор багууд болох Болгар болон Люксембургийн шигшээ эхний тойрогт хоорондоо таарлаа. Энэ тоглолтод Болгар өрсөлдөгчөө 4:3-аар буулгаж авснаар хэсгээ тэргүүлж эхэллээ.

Тоглолтын 16 дахь минутад талбайн эздээс Рангелов гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин зочдоос Жоаким 60, 62 дахь минутад хоёрыг оруулж, тэргүүлж эхэлсэн. Гэвч 65 дахь минутад Марселиньо тоог тэнцүүлж, 79 дэх минутад Попов Болгарт тэргүүлэл авчирсан. Харин 90 дэх минутад Люксембургээс Бонерт гоолдож, тооны харьцааг тэнүүлсэн юм. Гэвч ердөө л минутын дотор Тонев хариу гоол оруулж, Болгарын шигшээ гайхалтай нэгэн хожлыг авсан юм.

Энэ хэсэгт багтсан Швед болон Голландын шигшээ багууд хүндхэн тоглолтын дараа 1:1-ээр тэнцэж, оноо хуваалаа. Тоглолтын 43 дахь минутад талбайн эздээс Берг тооны харьцааг нээсэн бол тэнцүүлсэн гоолыг Шнайдер 67 дахь минутад оруулжээ.

Өнгөрсөн Европын аваргаар финалдсан Францийн шигшээ баг эхний тойрогт Беларусийн талбайд зочилсон ч хуурай тэнцлээ. Бүхий л шилдгүүдээ Францийн баг илгээсэн ч Беларусийн хамгаалалтыгдавж гарч чадсангүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.