“Байерн” хоёр дахь хожлоо авлаа

“Байерн” хоёр дахь хожлоо авлаа

Германы Бундес лигийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн салхийг хагалж “Шальке” клуб талбайдаа “Байерн”-ыг хүлээж авсан. Эхний тойрогт “Вердер”-ийг 6:0-ээр шүүрдсэн аваргууд энэ удаад “Шальке”-г талбайд нь 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж байна. Харин “Шальке” хоёр хожигдсон учир ёроолд үлдэж байгаа юм.

Тоглолтын 81 дэх минутад Левандовски гоолдож, тооны харьцааг нээсэн. Ингэснээр тэрбээр хоёр тойрогт 4 гоол орууллаа. Тэгвэл 90 дэх минутад Жошуа Киммих нэг гоол оруулж, багийнхаа хожлыг баталгаажуулсан юм. Тэрбээр Германы шигшээд багтаж гоол оруулсныхаа дараа “Байерн”-ы төлөө гоолдлоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.