Аваргуудын лигийн өнөөдөр шөнө болох тоглолтууд

Аваргуудын лигийн өнөөдөр шөнө болох тоглолтууд

Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Өнөө шөнө хэсгийн дөрөв дэх тоглолт болох бөгөөд A, B, C, D хэсгийн тоглолтууд болно. В хэсгийн гуравт бичигдэж байгаа Испаний эзэн хааны баг "Реал Мадрид" өнөөдөр Италийн "Интер" клубтэй тоглоно. "Реал Мадрид" 1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтой 4 оноотой байгаа бол тэдний ард бичигдэж байгаа Интер 2 тэнцээ, нэг хожигдолтой 2 оноотой байна.

Тус хэсгийг Германы "Боруссия Менхенгладбах" 1 хожил, 2 тэнцээтэй 5 оноотойгоор тэргүүлж байгаа бол Украйны "Шахтер Донецк" 4 оноотойгоор Реал Мадридийн дээр бичигдэж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.