Лейкэрс хоёр дараалсан хожил байгууллаа

Лейкэрс хоёр дараалсан хожил байгууллаа

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Минносато Тембэруолвз багтай тоглолоо. Хоёр баг энэ улиралд дөрвөн удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолтод Леброн тоглоогүй бөгөөд хоёр дахь тоглолтод гарааны тоглогчид нь ковидын протколын улмаас тоглоогүй тус хоёр тоглолтод хожигдсон билээ. Тэгвэл өнөөдөр болсон тоглолт Энтони Дэвис гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд энэ тоглолт 103-108 харьцаагаар хожлоо. Улмаар цувралын харьцаа 2-1 харьцаатай болж ойртсон бөгөөд 19 хожил, 19 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-рт бичигдэж байгаа бол Тембэруолвз 16 хожил, 20 хожигдолтой болжээ

Тус тоглолтод Леброн Жеймс 26 хожил, 7 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Малик Монк 22 оноо, Рассел Уэстбрүүк 20 оноог авчээ. Эсрэг багаас Наз Рейд 23 оноо, 11 самбараас бөмбөг авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.