Голдэн Стэйт Уорриорс баг цувралыг 3-1 харьцаагаар тэргүүлж байна

Голдэн Стэйт Уорриорс баг цувралыг 3-1 харьцаагаар тэргүүлж байна

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Мемфис Гриззлис багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний гурван үе дуусахад Гриззлис долоон оноогоор тэргүүлж байсан ч шийдвэрлэх үеийн төгсгөлийг тааруухан хийснээр 98-101 харьцаагаар хожигдлоо.

Улмаар цуврал 1-3 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа бол цувралын тав дахь тоглолт Гриззлисын талбайд нөгөөдөр буюу тавдугаар сарын 12-ны өглөө болно.

Тус тоглолтод Стифэн Көрри 32 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эндрью Вигинс 17 оноо, 10 самбар, Клэй Томпсон 14 оноо, сэлгээнээс Жордан Пүүл 14 оноог авчээ. Эсрэг багаас Жа Морант гэмтлийн улмаас тоглоогүй бол Жарин Жэйксон ЖР 21 оноогоор багаа тэргүүлж, Тияс Жонс 19 оноо, сэлгээнээс Кайл Андерсон 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Бостон Селтикс 116-108 Милоуки Багс (Цуврал 2-2 харьцаагаар тэнцсэн)
  • Мемфис Гриззлис 98-101 Голдэн Стэйт Уорриорс (Цуврал 1-3 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.