Английн премьер лигийн 6 дугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр боллоо. Энэ тойрогт хожигдоогүй цувралаа үргэлжлүүлж байгаа “Манчестер Сити” клуб “Суонси”-гийн талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 18 оноотой болж, тэргүүллээ хадгалж үлдлээ. Мөн зургаан тойрогт зургаа хожиж, ганц ч хожигдоогүй яваа юм.
Тоглолтын 9, 65 дахь минутад Агуэро торгуулын цохилтоор хоёрыг оруулсан бол 77 дахь минутад Стерлинг гүйцээжээ. “Суонси”-гоос нэр төрийн ганц гоолыг 13 дахь минутад Льоренте оруулсан байна. Агуэро энэ тойрогт хоёрыг оруулснаар таван гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын эхний эгнээнд бичигдэж байна.
Мөн энэ тойрогт “Тоттенхэм” клуб “Мидлсбро”-гийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 14 оноотой болж, хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Мөн “Тоттенхэм” 6 тойргоос 4 хожиж, 2 тэнцсэн амжилттайгаар хожигдоогүй хэвээр байна.
Тоглолтын 7, 23 дахь минутад Сон Хын Мин хоёрыг оруулж, багтаа ялалт авчирсан. Талбайн эздээс 65 дахь минутад Гибсон нэр төрийн ганц гоол оруулжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.