ОХУ-ын хоккейчид Канадад дахин хожигдлоо (Бичлэгтэй)

ОХУ-ын хоккейчид Канадад дахин хожигдлоо (Бичлэгтэй)

Хоккейн "Дэлхийн Цом"-ын тэмцээний хагас шигшээ тоглолтод таарсан Канад-Оросын шигшээ багуудын тоглолт 5-3 харьцаагаар Канадчууд хожиж аваргын төлөө тоглохоор боллоо. Урьдчилсан шатны тоглолтод 4-3 харьцаагаар нэмэлт цагт хожигдсон билээ.

Тоглолтын эхний үед ганц шайб орсон бөгөөд 07:40 минутад Канадын Криспо тоглолтын салхийг хагалсан юм. Харин хоёрдугаар үед ОХУ-ын тамирчин Кучеров /08:47/, Кузнецов /16:24/ тэргүүлж эхэлсэн ч тоглолтын төгсгөлд Брэд Марчэд тооны харьцааг тэнцүүлсэн юм.

Шийдвэрлэх үед Канадын Брэд Марчед /01:26/, Коре Перри /05:48/, Жон Таварис /09:22/ нар ээлжилж шайбыг ОХУ-ын хаалганд хийсэн бөгөөд тоглолт дуусахаас 9 секунтын өмнө Артем Панарин гоолдож 5-3 харьцаагаар Канад хожсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.