Э.Ариунболд ялж, Э.Сумъяабазар тэмцээнээ өндөрлүүллээ

Э.Ариунболд ялж, Э.Сумъяабазар тэмцээнээ өндөрлүүллээ

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо эхэлнэ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Өнөөдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын барилдаанаар дэлхийн аварга "салхи хагална". Манайхаас энэ хоёр жинд хоёуланд жүдочдоо давхарласан.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар нар хүч үзнэ. Анх удаагаа ДАШТ-д орж байгаа Э.Сумъяабазар шөвгийн 16-д А хэсгийг тэргүүлсэн Тайваны бөх Ян Юу Вэйтэй барилдаж цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

Тэрбээр А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Египетийн бөх Сами Юссритэй оноолт таарч вазари үнэлгээгээр ялалт байгууллсан бөгөөд шигшээ 32-т Э.Сумъяабазарын Морокка Улсын бөх Юнес Саддикитэй барилдаж базари үнэлгээгээр ялалт байгуулаад байсан билээ.

Харин Э.Ариунболд шигшээ 16-д Недерландын бөх Торнике Закадоеатай барилдаж ялалт байгууллаа. Түүний хувьд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогт Чехийн Дэвид Пулкрабектай барилдаж хоёр удаа вазари үнэлгээ авснаар цэвэр яллаа. Одоо түүний өрсөлдөгч нь Италийн бөх Анжело Пантанотой барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.