“ПСЖ” Яя Туре, Швайнштайгер нарыг худалдаж авахыг хүсч байна
Францын аварга “ПСЖ” клуб “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Яя Туре, “Манчестер Юнайтед”-ын хагас Бастиан Швайнштайгер нарыг сонирхож байгаа талаар Daily Star мэдээллээ.
Парис хотын баг өвлийн солилцоо наймааны цонхоор энэ хоёр тоглогчийн төлөө санал тавихаар зэхэж байгаа юм байна.
Өдгөө 32 настай Германы тоглогчийн хувьд Жозе Моуриньо багийн дасгалжуулагчаар ажиллах болсноос хойш “Улаан чөтгөрүүд”-ийн эгнээнээс бараг л хасагдаад байгаа билээ.
Энэ улирал эхэлснээс хойш нэг ч удаа талбайд гараагүй юм. Тэгвэл Турегийн хувьд түүний агент Дмитрий Селюка “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Пепийн талаар хэвлэлээр элдэв зүйл ярьснаас болж талбайд гарч чадахгүй болчихоод байгаа. Яя Турегийн хувьд энэ улирал эхэлснээс хойш ердөө ганц тоглолтод л оролцсон юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.