Английн премьер лигийн 7 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өчигдөр боллоо. Энэ тойрогт хожигдоогүй яваа “Тоттенхэм” клуб талбайдаа 6 дараалж хожсон “Сити”-г хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 5 хожиж, 2 тэнцсэн амжилттайгаар 17 оноотой хоёрдугаар байрт бичигдэж байна. Мөн хожигдоогүй цувралаа үргэлжлүүлж байгаа юм.
Тоглолтын 9 дэх минутад Коларов өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Улмаар 37 дэх минутад Деле Алли гоолдож, багийнхаа хожлыг баталгаажуулсан юм. Тэгвэл “Сити” хожигдсон ч 18 оноотой учир тэргүүн байраа хадгалж үлдлээ.
Тэгвэл энэ тойрогт “Арсенал” клуб “Бөрнли”-гийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын 90+2 дахь минутад Косьелни гараараа гоол оруулж, багтаа гурван оноо авчирсан юм. Жинхэнэ утгаараа аз тэднийг ивээж, 16 оноотой болсноор гуравдугаар байр руу орж ирлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.