“Атлетико” хожиж, “Реал” тэнцэж, “Барса” хожигдлоо

“Атлетико” хожиж, “Реал” тэнцэж, “Барса” хожигдлоо

Испанийн Ла лигийн 7 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Атлетико Мадрид” клуб “Валенсия”-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авснаар 15 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ. “Атлетико” 7 тойрогт 4 хожиж, 3 тэнцсэн бөгөөд хожигдоогүй яваа юм. Энэ удаагийн тоглолтын 63 дахь минутад Гризманн гоолдож, тооны харьцааг нээсэн. Ингэснээр 6 гоолтой болж, мэргэн буучийг ганцаар тэргүүлж байна. Тэгвэл хожлын гоолыг 90 дэх минутад Гамейро оруулжээ.

Харин энэ тойрогт хүснэгтийг тэргүүлж байсан “Реал Мадрид” клуб талбайдаа “Эйбар”-ыг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Эхний дөрвөн тойрогт дараалан хожоод байсан Эзэн хааны баг ийн гурав дараалж тэнцлээ. Ингэснээр 15 оноотой болж, гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм. Тоглолтын 6 дахь минутад зочин багаас Рико тооны харьцааг нээсэн. Харин 17 дахь минутад Бейл тэнцүүлжээ.

Мөн энэ тойрогт “Барселона” клуб “Сельта”-гийн талбайд зочилж, 4:3-аар хожигдлоо. Ингэснээр 13 оноотой хэвээр үлдэж, 4 дүгээр байрт бичигдэж байна.  Тоглолтын 22 дахь минутад Систо тооны харьцааг нээсэн бол Аспес 31 дэх минутад нэгийг нэмжээ. Тэгвэл 33 дахь минутад “Барса”-гаас Матье өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан бол Эрнандес 77 дахь минутад гүйцээжээ. “Барса”-гаас 58, 87 дахь минутад Пике хоёрыг оруулсан бол Неймар 64 дэх минутад торгуулын цохилтоос нэгийг оруулсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.