Их Британи, УИНВУ-ын “Пандрол” компанийн төлөөлөгчдөд төмөр замын төслүүдээ танилцууллаа

Их Британи, УИНВУ-ын “Пандрол” компанийн төлөөлөгчдөд төмөр замын төслүүдээ танилцууллаа

Өнөөдөр /2023.09.25/ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх болон удирдлагууд “Пандрол” компанийн Төсөл хариуцсан захирал Дэвид Хэмптон болон Худалдаа борлуулалтын захирал Стифан Эдэнволд, Монгол дахь салбарын захирал Б.Аюуш нарыг хүлээн авч уулзлаа.

“Эрсдэлгүй, бэхэл&март технологи – Насан туршийн түнш” уриагаараа Олон Улсад танигдсан “Пандрол” компани нь өөрийн нэвтрүүлж буй шинэ технологийг танилцуулахын зэрэгцээ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төсөлд оролцон ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад “Пандрол” компани нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд дэлхийн стандартад нийцсэн “Пандрол бэхэлгээ”-г нийлүүлж хамтран ажилласан.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ