Кайри Ирвинг цаг дуусах мөчид шидэлтээ амжилттай болгож аваргуудыг буулгаж авлаа

Кайри Ирвинг цаг дуусах мөчид шидэлтээ амжилттай болгож аваргуудыг буулгаж авлаа

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдөр Даллас Мавирекс талбайдаа аваргууд буюу Денвер Наггетс багтай энэ улирлын сүүлийн буюу гурав дахь удаагаар тоглолтоо. Өмнөх хоёр тоглолтод Наггетсын талбайд хожигдоод байсан Мавирекс өнөөдрийн тоглолтод эцсийн мөчид Каири Ирвингийн Иокичийн эсрэг даллаж оруулснаар 105-107 харьцаагаар хожлоо. Улмаар 39 хожил, 29 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-рт байр руу дэвшсэн бол Наггетс 47 хожил, 21 хожигдолтой болж өрнөд бүсийн 2-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Лука Дончич 37 оноо, 10 самбар, 2 таслалтаар багаа тэргүүлсэн бол Кайри Ирвинг 24 оноо, 7 самбар, 9 дамжуулалт, 3 таслалт, 1 хаалт, сэлгээнээс Дерикс Лайвли 14 оноог авчээ. эсрэг багаас Жамал Муррэй 23 оноо, 7 дамжуулалт, Никола Иокич 16 оноо, 11 самбар, 7 дамжуулалт, 2 таслалт, Майкл Портер Жуниор 20 оноо, 7 самбар, 2 таслалт, 2 хаалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Финикс Санс 129-140 Милоуки Багс
Миами Хит 104
-101 Детройт Пистонс
Денвер Наггетс 105-107 Даллас Мавирекс
Торонто Репторс 96-111 Орлондо Межик
Бостон Селтикс 130
-104 Вашингтон Визардс
Брүүклин Нетс 115-122 Сан Антонио Спөрс /нэмэлт цагт/
Атлант Хокс 110-93 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ