“Хасын Хүлэгүүд” баг Үндэсний дээд лигийн аварга баг боллоо

“Хасын Хүлэгүүд” баг Үндэсний дээд лигийн аварга баг боллоо

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын аваргын төлөө Б.Билгүүнээр удирдуулсан “Хасын Хүлэгүүд” баг тодорлоо. Тодруулбал, тус нь баг "Бишрэлт Металл" багтай цувралын тав дахь тоглолтыг өчигдөр буюу гуравдугаар сарын 17-ны орой хийж 67-81 харьцаагаар “Хасын Хүлэгүүд” хожиж, цувралыг 4-1 харьцаагаар тэргүүлжээ. Улмаар энэ улиралд "Хүлэгүүд” баг 20 дахь улиралдаа тоглож байгаа бөгөөд найм дахь удаагаа аварга цолыг хүртэж байна.

Харин үндэний дээд лигт аваргын төлөө өрсөлдсөн хоёр баг Азийн Аваргуудын Лигийн урьдчилсан шат буюу BCL Asia Qualifier-т тоглоно.

А хэсэг

Prawira Harum Bandung (Индонез)
NS Matrix Deers (Малайз)
Hong Kong Eastern Basketball Team (Хон Конг)
Бишрэлт Металл сагсан бөмбөгийн баг

Б хэсэг

Hi-Tech Basketball Club (Тайланд)
Adroid Club (Сингапур)
Pelita Jaya Basketball (Индонез)
Хасын Хүлэгүүд - Broncos pro basketball team

Улаанбаатарт болох тоглолтуудын хуваарь:

04.03-нд 17:30 - Broncos vs Adroit
04.03-нд 20:00 - Prawira Harum vs Metal
04.04-нд 17:30 - Metal vs Matrix
04.04-нд 20:00 - Pelita Jaya vs Broncos
04.06-нд 17:30 - HK Eastern vs Metal
04.06-нд 20:00 - Hi-Tech vs Broncos

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ