3x3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болно

3x3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болно

НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй.

“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнийг зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх юм. Тодруулбал, Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ баг оролцоно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын үндсэн шигшээ багийн хэсгийн тоглолтуудын хуваарийг танилцуулж байна. 

rek4qpxU9QCFmgV.jpg

Харин зургаадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Монгол Улсад түүхэндээ анх удаа 3x3 сагсан бөмбөгийн мэргэжлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Дэлхийн их дуулга тэмцээн нь “Улаанбаатар дэлхийн их дуулга” нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байр дотор эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Литва улсын “Раудондварис” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй 12 баг өрсөлдөнө.

Ташрамд, Улаанбаатарын Урбан фестивалийн үеэр Урбан спортын арван төрлийг танилцуулах өдөрлөг болохын зэрэгцээ хоолны өдөрлөг болно. 

x3zTYtgiRc4tW1D.png

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ