Биокомбинатын эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Биокомбинатын эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 80см-ээр даван үерлэж байна. Туул гол Ассем вилла, Маршлын гүүр, Биокомбинат орчимд халих эрсдэлтэй байгаа бөгөөд Ассем вилла, Маршлын гүүр хяналтад байна. 

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинатын орчимд Туул гол эргээсээ халин үерлээд байна. Биокомбинат орчмын эрсдэлтэй бүсэд 100 орчим айл өрх, амралт сувиллын газрын 500 гаруй иргэнээс 47 өрх, амралтын газрын нийт 192 иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна. 

Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу зарим иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж шилжсэн гэж НОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ