Маргааш Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Маргааш Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Улаанбаатар хотод маргааш буюу 25-27-нд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Өмнөх өдрүүдийн орсон борооны улмаас Туул голын усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.

Иймд

  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчих
  • Усны түвшин хэвийн болтол голын эрэг дагуу аялж зугаалахгүй байх
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах
  • Голын ойролцоо үйл ажиллагаа эрхэлж байгаа аялал, амралт сувиллын газрууд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч, ус орох, усанд автахаас сэргийлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах /суваг шуудуу татах гэх мэт/

Мөн

  • СӨХ граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татаж, шуудайтай элсээр хаалт хийх
  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  •  Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
  •  Гэр хорооллын айл өрхүүд хашаа, гэр, байшинг ус орохоос сэргийлэн хамгаалах суваг шуудуу татахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ