Өнгөрсөн даваа гарагийн шөнө “Ливерпүүл” клуб “Манчестер Юнайтед”-тай тулж, 0:0-ээр тэнцсэн билээ. Тэгвэл энэ тоглолтын талаар “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Жозе Моуриньо ярихдаа өрсөлдөгч багийнхаа менежерийг бага зэрэг муугаар хэлсэн билээ. Тэгвэл “Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Юрген Клопп өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр “Надад түүний юу гэсэн нь огт сонирхолтой биш байна. Тоглолт нэгэнт дууссан, яагаад тэр талаар дахин ярих ёстой гэж. Тэр тоглолтын дараа юу гэж хэлсэн нь надад огт хамаагүй.
Бид сайн тоглож, оноо авч чадсан. Манай баг төгс тоглолт хийж чадаагүй байх л даа, гэхдээ бидэнд маш сайн туршлага болсон” хэмээн ярьжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.