Монголын жүдочид 2016 онд 20 алтан медаль авчээ

Монголын жүдочид 2016 онд 20 алтан медаль авчээ

Олон Улсын жүдо бөхийн холбооны албан ёсны сайт болох www.ijf.org 2016 медалийн ранкийг гаргажээ. Тэгвэл энэ онд жүдогийн эх орон Японы баг 48 алт, 20 мөнгө, 30 хүрэл медаль хүртсэн амжилтыг чансааг тэргүүлж байна.

Харин хоёрдугаар байрт Францийн хүчирхэг шигшээ оржээ. Францийн баг 2016 онд 37 алт, 37 мөнгө, 59 хүрэл медаль хүртсэн байна. Тэдний араас Оросын баг 33 алт, 36 мөнгө, 55 хүрэл медаль авсан амжилтаар гуравдугаарт бичигдэж байгаа юм.

Тэгвэл дөрөвдүгээр байрт Бразилын баг бичигдэж байна. Өмнөд Америкийн улсын баг 25 алт, 21 мөнгө, 40 хүрэл медаль хүртсэн байгаа ажээ. Харин манай улсын хувьд 20 алт, 25 мөнгө, 37 хүрэл медаль хүртсэн амжилтаар тавдугаар байрт бичигдэж байна.

Манай араас Солонгос, Голланд, АНУ, Азербайжан, Куба гэсэн багууд эхний 10 байрт жагсссан байна.

Гэхдээ энэ жилийн тэмцээн уралдаан арай дуусчихаагүй байна. Энэ сарын 28-нд Абу Дабигийн Гранд Слам эхэлнэ. Тэгвэл Хятадад болдог Чиндаогийн Гран При ирэх сарын 18-нд эхлэх юм. Түүнээс гадна арванхоёрдугаар сард Токиогийн “Их дуулга” болон “World Masters” болох билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.