Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үлдэгдэл 4.2 их наяд төгрөг байна

Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үлдэгдэл 4.2 их наяд төгрөг байна

2013 оноос хэрэгжүүлж буй Засгийн газрын Орон сууцны хөтөлбөрийн хүрээнд нийт 6.7 их наяд төгрөгийн дүн бүхий ипотекийн зээлээр баталгаажсан бонд/ИЗББ/ гаргасан. Үүнээс одоогоор 4.2 их наяд төгрөг үлдээд байна.

Энэ тогтолцоог сайн хөгжүүлсэн орнуудын жишгээр хөрөнгийн зах зээлээс эх үүсвэрийг ипотекийн зээл руу оруулдаг зах зээлийн шийдэл юм. ИЗББ нь орон сууцаар баталгаажсан байдаг тул маш бага эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Хөрөнгийн зах зээлд оролцогчид, тухайлбал хувийн хэвшлийнхэн, санхүүгийн төрөлжсөн байгууллагууд, сангууд үүнд баялгийн болон тэтгэврийн, амь насны даатгалын компаниуд ипотекийн зээлийн эх үүсвэрийг олгож байна гэсэн үг.

Хөтөлбөрийн хүрээнд гаргаж байгаа ИЗББ нь зах зээлийн хүүтэй биш тул хөрөнгийн зах зээлийн оролцогчид одоогоор сонирхохгүй. Харин уг хөтөлбөрийг санхүүжүүлж ирсэн Монголбанк, арилжааны банкнууд эзэмшиж байгаа. Энэ бондын эргэн төлөлтөөр Монголбанк 2017 оноос хойш банкнуудад зээлийн эх үүсвэрийг олгож ирсэн.

Эх сурвалж: www.polit.mn

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ