Монголын сагсан бөмбөгийн холбооноос Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатны тэмцээн Монголын шигшээ Японы талбайд очиж тоглох тоглолт өнөөдөр болно.
Тус тоглолт Уцүномияа хотын Никкан Точиги цэнгэлдэх хүрээлэнд 11-р сарын 21-ний 18:05 цагаас тоглох гэж байна. Үүний дараа 11-р сарын 24-нд UG Areng-д н Хятадын багтай тоглоно. С хэсэгт манай баг Гуам, Япон, Хятадын багуудтай учраа таарсан бөгөөд Японы шигшээ хоёр хожилтой хэсгийг тэргүүлж байгаа бол Хятад болон Гуамын багууд нэг хожил, нэг хожигдолтойгоор 2 болон 3-т жагсаж байна. Харин манай шигшээ хоёр хожигдолтой байна.
Манай шигшээд А.Азбаяр, Б.Билгүүн, А.Энхбаясгалан, О.Эрдэнэцогт, Ч.Маргад, Г.Одбаяр, Ч.Ихбаяр, Г.Болор-Эрдэнэ, М.Өлзий-Орших, Т.Ууганбаяр, Б.Тулуй, Э.Саруул-Эрдэнэ нар нэрлэв. Харин дасгалжуулагч багт Василис Фрагкиасаас гадна Велибор Негованович, Б.Тамжид, Ц.Азбаяр нар багтжээ.
Тэд эхний тоглолтоо энэ сарын 21-нд Японы Үцүномия хотод хийх бөгөөд маргааш арлын Япон орныг зорино. Японд тав хоног бэлтгэл хийж, хоёр нөхөрсөг тоглолтод оролцсоны дараа 5000 хүний суудалтай спортын ордонд Японы шигшээ багтай тоглох юм. Үүний дараа арваннэгдүгээр сарын 24-нд Улаанбаатар хотын “Юү Жи Арена”-д Хятадын шигшээг хүлээн авах юм.