“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж буй “Орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөр”-ийн хүрээнд олгосон зээлийг Банкнаас худалдан авч, Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргах үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл дараагийн иргэнд орон сууцны зээл олгох эх үүсвэрийг бүрдүүлдэг.
МИК-д худалдсан болон худалдахаар хүлээгдэж байгаа талаарх мэдээллийг иргэд www.mik.mn сайт хандаж “Иргэд олон нийт” цэсний “Ипотекийн зээлийн мэдээлэл авах” хэсгээс “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр дамжуулан дараах 3 төрлийн мэдээллийг авах боломжтой боллоо.
МИК нь олон улсын мэдээлэл аюулгүй байдлын “ISO/IEC 27001:2013” стандартыг хэрэгжүүлэгч байгууллага тул хувь хүний мэдээллийн нууцлалыг хамгаалж, “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр дамжуулан дээрх мэдээллийг зөвхөн тухайн зээлдэгчдэд өгч байна.