Монголын сагсан бөмбөгийн холбооноос Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатны тэмцээн болж байна.
Тус тоглолт Уцүномияа хотын Никкан Точиги цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр Японы багтай тоглож 93-75 харьцаагаар Японы шигшээ баг хожил байгууллаа. Улмаар Японы баг гурван хожилтойгоор С хэсгийг тэргүүлж байгаа бол Монголын шигшээ гурван хожигдолтойгоор хэсгийн сүүлийг мушгилаа. Манай баг дараагийн тоглолтоо 11-р сарын 24-нд UG Areng-д н Хятадын багтай тоглоно.
Өнөөдөр манай багаас А.Энхбаясгалан 26 оноогоор багаа тэргүүлсэн бол О.Эрдэнэцогт 16 оноо, 7 самбараас бөмбөг авсан байна. Эсрэг багаас Юдай Нишида 21 оноо, 12 самбар, Макото Хэйжима 18 оноо, 5 самбар, Алекс Кирк 17 оноог авсан байна.