Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн аялан тоглолт өнөөдөр болон маргааш БНХАУ-д зохион байгуулагдах “FIBA 3x3 Shenzhen World Tour” тэмцээнд Улаанбаатар ММС Энержи баг өрсөлдөнө.
Манай баг C хэсэгт багтаж хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр орой буюу бямба гарагийн орой 17:55 цагаас Францын Парис багийн эсрэг хийх бол дараагийн тоглолтоо урьдчилсан шатнаас гарсан багтай 20:25 цагт хийнэ.