Испанийн Ла лигийн 9 дүгээр тойргийн хүрээнд хүснэгтийг тэргүүлэгч гурван баг тоглолтоо хийлээ. Хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байсан “Реал Мадрид” клуб талбайдаа “Атлетик” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 21 оноотой болж, тэргүүн байрт бичигдэж эхэлсэн юм.
Тоглолтын 7 дахь минутад Бензема тооны харьцааг нээсэн. Харин зочдоос 27 дахь минутад Сабин Мерино тэнцүүлсэн. Гэвч 83 дахь минутад Мората хожлын гоол оруулснаар “Реал” гурван оноо зулгаасан юм.
Тэгвэл хүснэгтийн тэргүүн байрт бичигдэж байсан “Атлетико Мадрид” клуб гуравдугаар байрт бичигдэж байсан “Севилья”-гийн талбайд зочилж, 1:0-ээр хожигдлоо. Ингэснээр хожсон “Севилья” клуб 20 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ. Харин “Атлетико” 18 оноотой үлдсэнээр тавдугаар байрт бичигдэж байна.
Энэхүү тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 73 дахь минутад Стивен Нзонзи оруулсан байна. Тэгвэл 77 дахь минутад Коке улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн. Ингэснээр “Атлетико” хүн дутуу үлдэж, тэнцүүлэх ч боломжгүй болсон юм.
Бусад тоглолтын үр дүн
Вильярреал 2-1 Лас-Пальмас
Малага 4-0 Леганес
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.