Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлт

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлт

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлт

/Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам/

2.1 Энэ журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь дараах нөхцөлтэй байна:

  • 2.1.1 Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар;
  • 2.1.2 Орон сууцны ипотекийн зээлийн хүү 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олгосон зээлд жилийн 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгох зээлд жилийн 6 хувь; /Энэ хэсэгт Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-397 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
  • 2.1.3 Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
  • 2.1.4 Орон нутагт орон сууц худалдан авахад зээлийн батлан даалтын сан болон даатгагчаас урьдчилгаа төлбөрт баталгаа, батлан даалт гаргаж болно. Баталгаа, батлан даалт гаргаагүй тохиолдолд урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй (ЗҮХ 70 хувиас дээшгүй). /Энэ хэсэгт Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А-180 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан./
  • 2.1.5 ӨОХ өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй;
  • 2.1.6 Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2 -аас ихгүй; 2.1.7 Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
  • 2.1.8 Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй;
  • 2.1.9 Барьцааны зүйл нь энэ журмын 2.6-д заасан шаардлагыг хангасан;
  • 2.1.10 Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрийг зөвхөн шинээр орон сууцны зээл олгоход зарцуулах буюу өмнө нь олгогдсон зээлийг дахин санхүүжүүлэхгүй байх;

2.1.11 Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн хэмжээ 150.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байх.

Дэлгэрэнгүйг:
https://www.mongolbank.mn/.../money/2016/Ipotekiinjuram.pdf
​​​​​​​

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ