Булган аймгийн Рашаант сумын Хийморь хорооллын орчимд өнөөдөр /2026.04.18/Монгол гэр, хашаа шатаж байх үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Баярхүү, хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Даваадаш нар харж, гэрт унтаж байсан хоёр иргэнийг галын голомтоос гаргаж, амь насыг нь аварлаа.
Дээрх иргэдийг сумын эрүүл мэндийн төвд хүргэж, галыг иргэдийн хүчээр түргэн шуурхай унтраан нурманд оруулаад байна.
Цаг агаарын хувьд хүчтэй салхитай байсан бөгөөд хажуу айлын хашаа, гэр шатах эрсдэлээс урьдчилан сэргийллээ.