Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

“Автомашин худалдан авах гэж байгаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, иргэн Б нь Lexus LX600 маркийн автомашин худалдан авахаар нэр бүхий иргэний дансанд 375 сая төгрөг шилжүүлсэн боловч тухайн автомашин банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй, прокурорын байгууллагын шийдвэрээр битүүмжлэгдсэн байсан нь тогтоогджээ. Энэ онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 34 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Иймд иргэд та бүхэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа өмчлөгчийн мэдээлэл, барьцаа, битүүмжлэл болон бусад эрх зүйн хязгаарлалттай эсэхийг шалгаж, гэрээ байгуулсны дараа төлбөрөө шилжүүлэхийг анхааруулъя.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ