Раньери, Сантос, Зидан шилдэг дасгалжуулагчийн төлөө өрсөлдөнө

Раньери, Сантос, Зидан шилдэг дасгалжуулагчийн төлөө өрсөлдөнө

Олон улсын хөлбөмбөгийн холбооны оны шилдэг дасгалжуулагчийн төлөө өрсөлдөх гурван хүний нэр тодорлоо. Эцсийн шатны шалгаруулалтад “Лестер”-ийн Клаудо Раньери, Португалын шигшээн дасгалжуулагч Фернандо Сантос, “Реал”-ын меженер Зинедин Зидан нар тунаж үлдээд байна.

Раньери өнгөрсөн улиралд “Лестер”-ийн хамтаар Английн премьер лигт түрүүлж, гайхалтай амжилтыг үзүүлсэн юм. Харин Зидан “Реал”-тай Аваргуудын лигт түрүүлсэн. Тэгвэл Сантос Португалын шигшээг анх удаа Европын аварга болгосон билээ. Шилдгийг тодруулах ёслолын ажиллагаа 2017 оны нэгдүгээр сарын 9-нд Швейцарийн Цюрих хотноо болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.