“Арсенал” Санчесын цалинг долоо хоногт 200 мянган фунт болгоход бэлэн байна

“Арсенал” Санчесын цалинг долоо хоногт 200 мянган фунт болгоход бэлэн байна

Английн “Арсенал” клубын хагас хамгаалагч Алексис Санчес жил хагасын дараа чөлөөт агент болох юм. Учир нь тэрбээр одоо болтол багтайгаа гэрээгээ сунгах тал дээр тохиролцоонд хүрч чадаагүй байна. Тэгвэл Daily Mail-ийн мэдээлж байгаагаар Лондоны баг өдгөө 27 настай Чили эрийн цалинг долоо хоногийн 200 мянган фунт болгож нэмэхэд бэлэн байгаа ажээ.

Өмнө нь “Арсенал” 180 мянга болгож нэмэх санал гаргасан ч зөвшилцөлд хүрэлгүй хэлэлцээр зогсоод байсан юм. Одоогоор Санчес “Арсенал”-аас долоо хоногийн 130 мянган фунтын цалин авч байгаа бөгөөд Өзил 140-ийг авдаг юм.

Санчесийг сүүлийн үед “Челси”, “Манчестер Сити”, “Ювентус” зэрэг том багууд сонирхож байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.