“Манчестер Юнайтед” Погбагийн төлөө “Ювентус”-т 120 сая евро төлөхөөр зөвшөөрчээ

“Манчестер Юнайтед” Погбагийн төлөө “Ювентус”-т 120 сая евро төлөхөөр зөвшөөрчээ

Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын дасгалжуулагч Жозе Моуриньо Франц хөлбөмбөгч Пол Погбагийн агент Мино Райолтай уулзаж, хэлэлцээр хийжээ. Ингэхдээ франц эрийг худалдаж авах боломжийн талаар ярилцсан юм байна. Уг нь түүнийг авах хамгийн өндөр магадлалтай багаар “Реал” нэрлэгдэж байсан. Гэвч хоёр тал хувийн гэрээгээ тохирч чадаагүй аж.

Тэгвэл СМИ-гийн мэдээлж байгаагаар Погба жилийн 15 сая еврогийн цалин шаардаж байгаа юм байна. Харин “Ювентус” түүний төлөө 120 сая евро нэхэж буй аж.  Тэгвэл “Манчестер Юнайтед” Погбагийн шаардлагыг биелүүлж, “Ювентус”-ын нэхсэн мөнгийг ч өгөхөд бэлэн байгаа юм байна.

Тиймдээ ч Погбагийн агент Мино Райол болон Жозе Моуриньогийн хэлэлцээр нэлээд нааштай  болсон аж. Өдгөө 23 настай Франц хөлбөмбөгч 2012 онд “Манчестер Юнайтед”-аас чөлөөт агентын хувиар “Ювентус”-т очиж байсан билээ.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ